Төсвийн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдана

УИХ-ын Төсвийн байнгын хороог өнөөдөр хуралдуулах зарыг гишүүдэд түгээжээ. Одоогоор байнгын хорооны хурал эхлээгүй байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр үдээс өмнө хэлэлцэн санал хураахад гишүүдийн санал тэнцэж, “Хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гарч, төсөл Засгийн газарт буцсан юм.

Харин үдээс хойш Сангийн сайд Ч.Улаан дахин Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид дахин өргөн мэдүүлсэн. Ийн байнгын хорооны хуралдаан зарласан нь маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийг хэлэлцүүлж даагаа нэхэхээр шийдсэн бололтой.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж