Таны ирээдүйд өндөр, тас хар үстэй, сэтгэл татам (эсвэл муухай, жижигхэн, заваан үстэй) нэгэн танихгүй хүн хүлээж байна.
Та өглөөний сонингоос зурхай уншдаг уу? Ихэнх хүмүүс зурхай уншдаг. Сүүлийн үеийн судалгаагаар бүх Америкчуудын бараг тал нь амьдрал болон тэдний бие хүний зан чанарын тайлбарт итгэдэг гэдгийг харуулжээ. Одон орон судлал тийм ч сайн үндэслэлтэй биш юм бол яагаад маш олон хүмүүс үүнд итгээд байна вэ ?
Зурхай нь хүмүүсийн төрсөнтэй холбоотой шинж тэмдгээр, мөн урьдаас таамагладаг одон орон судлал тодорхой бус нийтлэгээр хэлдэг нь хүмүүсийн дунд зурхайг газар авхуулаад байгаа юм. Зурхайчдын хүний зан чанарт тайлбар хийдэг нь угтаа бол зан чанаруудыг ерөнхийд нь багтаасан, хүн бүрт байдаг зүйлийг ярьдаг. Иймээс хэн ч уншсан тэр тайлбарт нь бүрэн дүүрэн итгэдэг байна (Snyder & Shenkel, 1975). Энэхүү үзэгдлийг "P. T. Barnum effect" гэж нэрлэдэг. Snyder, Shenkel нар хүмүүсийн зурхайн итгэл үнэмшил Barnum – ийн эффекттэй хэрхэн холбогдож байгааг судалжээ.
Судалгаагаар хүмүүсийн тайлбарыг магтаж, өргөмжилдөг болохоор маш олон хүмүүс үүнийг нь хүлээж авдагийг тогтоосон. Бүх хүмүүст адилхан тайлбар ирдэг байтал ихэнх хүмүүс тэднийг "ЯГ" бичсэн байна гэдэгт хатуу итгэдэг гэдгийг судалгаагаар харуулсан байна.
Францын нэгэн сэтгэл судлаач өөрийгөө сонингийн зурхайч хэмээн сурталчилаад хүмүүсийн зурхайг бичиж өгье хэмээн санал болгожээ. Хүсэлт гаргасан хүн бүр лүү яг адилхан зурхайн тайлбаруудыг бичээд явуулав. Дараа нь 200 гаруй хүн өөрсдийнх нь тайлбарыг яаж зөв тодорхойлсныг лавлан асуужээ.
Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978
Л. Энхтүшиг