Д.Ганхүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Д.Ганхүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүгийн авлига авсан гэх хэргийг прокуророос хянаж үзээд, шүүхэд шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж Д.Ганхүү нь бусдыг хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа аж. Хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газар хянан, яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж