
Энэ бурангуй нийгмийн амьд жишээнээс Ми 8-ын хэрэг, Хонгор сумын иргэд, Вако орон сууц захиалагчид, Сапу-гийн хохирогчид , 7-р сарын 1-ний хохирогчдын хэргүүд гарав. Энэ бүхнээс болоод олон мянган иргэдийн амьдрал сүйрч, эрүүл мэнд байгаагүйгээр хөсөрдөж, үндэсний эрх ашиг улс орны хөгжил, төр засгийн нэр хүндэд ноцтой хохирол учирч байна.
Энэ хэргүүдийн шийдвэрлэх явц хэт удааширсны улмаас иргэдийн төр засагтаа итгэх итгэл алдарч, хохирч шаналсан иргэдийн хохирол өдөр хоногоор нэмэгдсээр 5-6 жилийн нүүр үзэж байна. Иймд Ардчилсан ерөнхийлөгч танд доорх шаардлагыг хүргүүлж байна.
Үүнд: Хонгор сум
1. Хонгор сумын иргэдийн эрүүл мэнд, амь нас, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
2. Хонгор сумын эрүүл мэнд амь насаараа хохирсон иргэдэд нөхөн олговор олгох хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх
Ми 8
– Эрүүгийн хуулийн тусгай анги 272-р зүйлийг тухайн үед санаатайгаар алга болгосон албан тушаалтанд хариуцлага тооцох
– Тухайн үед ял завшсан албан тушаалтны хэргийг сэргээн ял тооцох
Вако
– Хааны зам Вако ХХК-ий болон “Энүжин” ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулах
ХЗХ
– 2000-2004 оны УИХ-д үнэмлэхгүй олонхи болж байсан МАХН-ын засаглалын үед ноцтой хийдэл бүхий хууль баталж байсан. Улмаар санхүүгийн салбарт хяналт зохицуулалтын ажлыг санаатайгаар орхигдуулснаас болж үүссэн 30 хоршооны 66 тэрбумын хохирлыг төр бүрэн хариуцаж, хохирлыг хүү алдангитай нь тооцож, яаралтай бүрэн барагдуулах.
07.01
– 2008-07-01нд үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ зөрчүүлсэн иргэдийнхээ өөдөөс галт зэвсэг хэрэглэж Монгол хүний амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө рүү ноцтойгоор халдсан энэ үйлдэлдээ Монголын Засгийн газар ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйх.
– Ноцтой байдал үүсэхэд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох
– 2008-07-01-нд төрийн буруутай үйл ажиллагаанас хэлмэгдэж ял авсан иргэдээ цагаатгах
– 2008-07-01,02-нд хэлмэгдсэн бүх иргэдийн хохирлыг бүрэн барагдуулж, нөхөн олговор олгох хэрэгтэй гэжээ.
Монгол Улсын ерөнхийлөгч та
Ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байна
Танд хэрэгтэй цагт хэрэг болдог ерөнхийлөгч байна гэсэн. Таны хариуцлагатай үг хохирсон олон мянган иргэд бидний эрх ашгийг ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд тууштай хамгаалсан хариуцлагатай үг гэж бид бодож байна.
Төр засгийн буруутай үйл ажиллагаа эрх баригч улс төрийн хүчний ноцтой алдааны улмаас хохирсон бидний хохирлыг барагдуулах талаар Засгийн газарт тодорхой чиглэл өгөх, хуулиар олгогдсон эрх үүргээ яаралтай хэрэгжүүлж, гаргасан шийдвэрээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонсгохыг хүсч байна гэжээ.