Х.Анхбаярын өмгөөлөгч шүүх хурлыг орхин гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Х.Анхбаярын өмгөөлөгч шүүх хурлыг орхин гарчээ

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан агсан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Гэвч шүүх хурал шүүгчдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны дэгийг зөрчин, дур мэдэн шүүх хурлыг орхисон гэх шалтгаанаар ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэл хойшиллоо.  

Шүүгдэгчдийг өмгөөлж буй есөн өмгөөлөгч "Д.Амарсайхан агсныг амь насаа алдахад уг хэргийн шүүгчид, улсын яллагч нар тодорхой хэмжээгээр буруутай" гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Шүүх хуралд  оролцож буй шүүгч нараар хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлтийг өнөөдөр гаргасан юм. Энэ хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг үдээс хойш гаргажээ. Гэтэл шүүгчдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хурлын танхимыг орхин гарсан тул Шүүх бүрэлдэхүүн "Хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй" гэж үзэн, ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, тус компанийн еөрнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг онц их хэмжээний мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татсан билээ. 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж