Хорионоос суллагдсан Дарангуйллын эсрэг, ардчиллын төлөөх нэгдсэн фронтын лидер Жатупорн Промпан цэргийнхэнтэй улс орныг ардчиллын замаар хөгжүүлэх тохиролцоо хийжээ.
Фото: AP Photo / Wason Wanichakorn
Тайландын цэргийнхэн болон экс Засгийн газрын талынхан болох “Улаан цамцтанууд”-ын улс орноо ардчиллын замаар хөгжүүлэх тохиролцоо хийж чаджээ. Энэ тухай Дарангуйллын эсрэг, ардчиллын төлөөх нэгдсэн фронтын лидер Жатупорн Промпан мэдэгдсэн байна. “Улаан цамцтанууд”-ын лидер Промпан болон өөр есөн гол хүнийг цэргийн хунт хорионоос суллажээ. Жатупорн Промпаныг тавдугаар сарын 22-нд баривчлаад байсан юм. Цэргийнхэн эргэлт хийхийн өмнө Бангкокт эсэргүүцэл эхлүүлсэн, өмнөх Засгийн газрыг дэмжигчдийн лидер суллагдсаныхаа дараа "Цэргийнхэн болон “Улаан цамцтанууд” нэгдсэн нэг зорилготой" хэмээн фэйсбүүк хуудаснаа бичиж, "Саатуулагдсан хүмүүст цэргийнхэн маш сайн хандаж байсан" гэж мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР