“Бурхан ээж” ёслолын ажиллагаа болно

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

“Бурхан ээж” ёслолын ажиллагаа болно

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу Хүүхдийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар “Амьдрах ухаан” төвтэй хамтран “Бурхан ээж” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлж, улс орон, нийгмийнхээ төлөө сайн сайхныг түгээгч ээжүүдийг шалгаруулан хүндэтгэл үзүүлэх зорилготой уг арга хэмжээ тавдугаар сарын 31-ний 11:00 цагт Гандан тэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы урд талбайд болох юм байна.

Энэхүү үйл ажиллагаанд 55-аас дээш настай, улс орондоо ихийг хийж бүтээсэн чадварлаг иргэн болгон үр хүүхдээ төлөвшүүлж чадсан, мөн нийгэм болон бусдын төлөө хүнлэг үйл хийж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлж яваа бурханлаг ээжүүдийг шалгаруулсан ажээ.

Ёслолын үйл ажиллагааны хүрээнд Гандан Тэгчилэн хийдийн лам нар хүрэлцэн ирсэн ээжүүд, хүүхдүүдэд зориулан Цагаан дарь эх, Алтан ганжуур хурах бөгөөд “Бурхан ээж”-ээр шалгарсан эхчүүд их хамба Д.Чойжамцтай хамт хүндэтгэлийн цай зооглон урлагийн тоглолт үзэж сонирхох юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж