&#34Forbes&#34 дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

&#34Forbes&#34 дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг нэрлэлээ

Америкийн нэр хүндтэй "Forbes" сэтгүүлээс жил бүр гаргадаг Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн энэ жилийн чансааг ХБНГУ-ын канцлер, 59 настай Ангела Меркель тэргүүлэв. Тэрээр 2004 оноос хойш чансааны эхэнд есөн удаа бичигджээ. Зөвхөн 2010 онд тэрээр тэргүүлэгчийн байр сууриа АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамад алдаж байсан гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт анх удаа нэр нь багтсан АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга Жанет Йеллон бичигдэв. харин 76 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс жагсаалтын гуравт оржээ.

"Forbes"  сэтгүүлийн энэ жилийн чансаанд  төрийн тэргүүн ес, корпорацийн удирдагч 28, хувийн компанийн болон сан удирддаг 18, нийт хөрөнгийн нийлбэр нь 81 тэрбум болсон 13 тэрбумтан эмэгтэйчүүд бичигджээ. Нөлөө бүхий 100 эмэгтэйгээс хамгийн өндөр настай нь Их Британийн хатан хаан, 88 настай Елизавета болж байгаа бол хамгийн залуу эмэгтэй нь  28 настай,  дуучин Леди Гага ажээ.  Түүнчлэн энэ жилийн жагсаалтад 18 эмэгтэй шинээр бичигдсэн байна.  Дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн чансааг энэ жил арав дахь удаагаа гаргаж байгаа юм.

 

"Forbes" сэтгүүлийн 2014 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн ТОП-10 гэрэл зургийг толилуулж байна.

 

1. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель
Фото: ИТАР-ТАСС/ЕРА/STEPHANIE PILICK

 

2. АНУ-ын Холбооны нөөцийн системийн газрын (Төв банк) дарга Жанет Йеллен
Фото: ИТАР-ТАСС/ЕРА/MICHAEL REYNOLDS

 

3. Билл, Мелинда Гейтсийн сангийн  удирдагч Мелинда Гейтс. Фото: ИТАР-ТАСС/ЕРА/ALESSANDRO DELLA BELLA

 

4. Бразилийн ерөнхийлөгч  Дилма Роуссефф
Фото: ИТАР-ТАСС/Зураб Жавахазе

 

5. Олон улсын валютын сангийн  захирал Кристин Лагард.  
Фото: ИТАР-ТАСС/ЕРА/LUCAS DOLEGA

 

6. АНУ-ыг экс-Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон. Фото: ИТАР-ТАСС/ЕРА

 

7. General Motors компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра. Фото: ИТАР-ТАСС/ЕРА/MICHAEL REYNOLDS

 

8. АНУ-ын тэргүүн хатагтай  Мишель Обама
Фото: ИТАР-ТАСС/ЕРА/TANNEN MAURY

 

9. Facebook-ийн Үйлдлийн захирал Шерил Сэндберг. Фото: ИТАР-ТАСС/ЕРА/KEITH BEDFORD

 

10. IBM компанийн ерөнхий захирал Виржиниа Рометти
Фото ИТАР-ТАСС/ЕРА/FEATURE PHOTO SERVICE/ANTONIO ALBIR

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж