Green HRM-Хүний нөөцийн менежментийн систем “ICT AWADRS 2014” үйл ажиллагаанаас “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” шагнал хүртлээ
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдгийг шалгаруулдаг "ICT AWARDS 2014" арга хэмжээ найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг арга хэмжээгээр мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг дүгнэн, олон нийтийн санал асуулгаар шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг тус тус шалгаруулан тодруулдаг бөгөөд мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компанийн "Green ERP – Хүний нөөцийн менежментийн систем нь “Шилдэг технологи”-иор шалгарлаа.
“Green HRM-Хүний нөөцийн менежментийн систем” нь 2014 оны босгон дээр Монголын хүний нөөцийн шилдгийг шалгаруулах“HR Awards 2013”арга хэмжээнээс “Шилдэг Цахим Хүний Нөөцийн Систем” номинацийг хүртэж байсан бол өчигдөр ийнхүү Мэдээлэл харилцаа холбооны салбарын шилдэг технологиор шалгараад байна.
Ай Ти Зон компани нь систем интеграци, програм хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ, компьютер, бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютер гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2010 оны 10 сараас GREEN ERP буюу Байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц системийг бүтээхээр ажиллаж эхэлжээ.
Уг цогц системийн нэг бүрэлдэхүүн“Green HRM-Хүний нөөцийн менежментийн систем” нь “Үр ашигтай хүний нөөцийн менежмент, урам зоригтой ажилтан, өндөр бүтээмжтэй хүний нөөцийн алба”-ыг бүрдүүлэх үндсэн стратегитэйгээр гадны олон арван ERP систем, монголын томоохон компаниудын хүнийн нөөцийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн харилцааны холбогдох хууль,тогтоомж зэргийг 2 жилийн турш судлангаргаж ирсэн, монгол байгууллагуудын маань соёл, орчинд хамгийн сайн зохицох монгол програм хангамж юм.
Анх 2012 оны 09 сарын 27-ндалбан ёсоор зах зээлд танилцуулагдаж байсан тус системөнөөдрийн байдлаар Петровис ХХК, Хас Банк, Капитал Банк, Шунхлай Групп, Очир Ундраа групп зэрэг монголдоо томоохонд тооцогдох 20 гаруй байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
Түүнчлэн орчин үетэйгээ хөл нийлүүлэн, уян хатан хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор гар утас, таблетны хувилбарыг боловсруулан гаргасан зэрэг олон олон үр ашгийг бий болгосон уг систем манай улсын мэдээлэл технологийн салбарын хөгжлийг илтгэх шилдэг технологи ажээ.