Сэтгүүлч Л.Цагаандалай “Морьтны соёл”-ын тухай 10 цуврал баримтат кино, гэрэл зургийн цомог бүтээжээ.
Спортын сэтгүүлч Л.Цагаандалайг бид “Адуучин” нэвтрүүлгээр нь андахгүй. Түүхч мэргэжилтэй түүний хувьд хүүхэд байхын адуунд хорхойтой нэгэн явсан. Энэ ч үүднээс нэгэн баримтат киног бүтээгээд байгаа ажээ. Тодруулбал, “Дэлхийг тамгалсан Чингисийн морьд” төслийн хүрээнд “Далай” продакшн, “Нүүдэлчдийн дуу хоолой” Төрийн бус байгууллага хамтран “Морьтны соёл” 10 бүлэг цуврал баримтат кино бүтээж үзэгчдийн хүрээлт болгоход бэлэн болгоод байна.
Түүнчлэн “Морьтны соёл” гэрэл зургийн цомгийг монгол англи тайлбартайгаар хэвлүүлсэн гаргажээ. Уг цомгийн мялгаагийн үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Хяналтын зөвлөлийн дарга, спортын сэтгүүлч Л.Цагаандалайн сүүлийн хоёр жилийн хөдөлмөр, түүхчид, архилогчид, эмч, судаалчид гэх мэт олон газрын уран бүтээлчид хамтран бүтээсэн энэхүү кино болон гэрэл зургийн цомгоор нүүдэлчдийн адууны соёлын эрт эдүгээ, түүний мөн чанарыг гүн гүнзгий тайлбарлажээ.
10 бүлэг киноны тухайд “Хангал сүрийг хазаарлав” нэрийн дэр хазаарны тухай, ”Эмээн минь хаан ширээ” сэдвийн дор эмээлийн тухай хоёр бүлэг гэх мэт “Монгол тамга Монголын цадиг”, “Дээдсийн их сөн монгол айраг”, “Уурганы урт түүх, суран бугуйлын ид шид” “Хүлгийн зоон дээр үлгэр амилуулсан уяачид”, “Түмний их цэнгэл Монгол наадам” хүрээнд нүүдэлчдийн адууны болон морьтны соёлыг Монгол орны говь, хангай, уул, тал 21 аймгаар явж киногоо бүтээжээ. “Морьтны соёл” баримтат кино болон гэрэл зургийн цомгийн ивээн тэтгэгчээр “Тавантолгой трансс” ажилласан байна. Уг кино тун удахгүй “Эх орон” телевизээр үзэгч түмэнд хүрэх юм байна. Дашрамд дурьдахад, уг кино, зургийн цомгийн нээлт тавдугаар сарын 30-нд болох ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn