Карибын тэнгисийн дээрэмчдийн хөлөг живжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Карибын тэнгисийн дээрэмчдийн хөлөг живжээ

“Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн алдарт хөлөг далайд осолдож живжээ. Адал явдалт цувралын олон сонирхолтой зураг авалтыг хийсэн “Brig Unicorn” нэртэй хөлөг Сент Лусиа арал дээр засвар, үйлчилгээ хийлгээд буцаж явахдаа осолдож живсэн байна. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй гэнэ.  

Үүнээс өмнө “Brig Unicorn” хөлгийг 1977 онд “Алтан бөмбөрцөг” хүртсэн “Roots” нэртэй кинонд боол тээвэрлэгчээр ашиглаж байжээ. Хөлгийг 1948 онд Финландад ачаа тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн аж.

“Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын тав дахь анги “Үхсэн хүн үг хэлдэггүй” /Dead Men Tell No Tales/ кино ирэх 2016 онд үзэгчдийн хүртээл болох юм. Шинэ сонирхолтой адал явдлаар дүүрэн “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны дараагийн ангид жүжигчин Жонни Депп ахмад Жек Спарроугийн дүрээр дахин үзэгчидтэй уулзах нь тодорхой болоод байгаа билээ.

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж