Simband хүний биеийн байдлыг хянана

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Simband хүний биеийн байдлыг хянана

“Samsung Electronics” компани хүний биеийн эрүүл мэндийн талаарх бүх мэдээллийг өгөх, хүний биеийн байдлыг хянадаг бугуйн цагтай төстэй “Simband” хэмээх шинэ төхөөрөмжийн анхны загвараа лхагва гаригт олон нийтэд танилцуулжээ.

Тус бүтээгдэхүүн нь тун удахгүй худалдааланд гарах бөгөөд энгийн хэрэглэгч болон судлаачид аль аль нь ашиглах боломжтой байх юм.

Тус группийн дэд ерөнхийлөгч “Энэхүү төхөөрөмж нь эрүүл мэндийн байдлаа хянах ухаалаг бөгөөд энгийн арга” хэмээн онцолсон байна. Simband-ийн хамгийн гол давуу тал нь гар утасгүйгээр ажиллах боломжтойгоос гадна гартаа зүүж байх үед цэнэглэгддэг юм байна.

Мөн төхөөрөмжийг зүүснээр зүрхний цохилт, цусны эргэлт, даралт болон агаар дахь бодисын найрлагыг хүртэл хэмжих боломжтой болох аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж