Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнаран гавьяат цолныхоо найрыг хийхээр урилгаа тарааж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд жүдо бөхийн шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарын хамт Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан билээ. Тухайн өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн тэргүүнээс шагнал авсандаа баяртай байгаагаа гавьяат тухайн үед олзуурхан ярьж байсан юм.
Г.Мандахнаран гавьяат цолныхоо найрыг энэ сарын 31-нд хийхээр товложээ.
Б.ЭНХ