ХААН банкны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 111 сурагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

ХААН банкны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 111 сурагч тодорлоо

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас Шинэ Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрөө орон даяар 7 дахь удаагаа нээлттэй зарлаж, шилдгүүдийг тодрууллаа. Эх орны ирээдүй болсон шилдэг залуусыг шалгаруулан дэмждэг уг хөтөлбөр энэ жил 111 сурагчийг шалгаруулсан нь онцлог байлаа.  

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн сурагчидаас суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, эссэ, өрхийн орлого, нийгмийн идэвх зэрэг шат дараалсан шалгуураар шилдэг 111 сурагчийг тодрууллаа. Шалгаруулалтыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс орон даяар үе шаттайгаар явуулсан юм. 2014-2015 оны буюу ирэх хичээлийн жилд ХААН Банкны Нэрэмжит Шинэ Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдан их дээд сургуульд элсэн суралцах тэтгэлэг хүртэхээр шалгарсан 111 сурагчийг танилцуулж байна.

ЭНД дарж харна уу.

Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэрүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 7 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт мянга гаруй  оюутанд тэтгэлэг олгоод байна.

Мянга мянган сурагчдын тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан сурагчиддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж