Дэлхийд таашаагдсан Tiger брэнд ба Heineken-ний стандарт

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Дэлхийд таашаагдсан Tiger брэнд ба Heineken-ний стандарт

Анх 1932 онд Азийн бар гэгддэг Сингапур улсад үйлдвэрлэгдсэн Tiger шар айраг нь 80 гаруй жилийн түүхэн замналынхаа хугацаанд Их Британи, АНУ, Австрали, Латин Америк, Малайз гэх мэт дэлхийн 60 гаруй орны зах зээлд хэдийнээ амжилттай байршихын сацуу Tiger Translate, Tiger Street Football зэрэг залуусын зөв боловсон чөлөөт цагийг дэмжсэн олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн.

Өдгөө Тiger шар айраг нь Монголд үйлдвэрлэгдэж буй цорын ганц дэлхийд таашаагдсан брэнд хэмээгддэг бөгөөд өдөр бүр хэрэглэгч танд шинэхэн бүтээгдэхүүнээ өргөн барихаар “Mongolian Beverages Company”-ийн шар айраг үйлдвэрлэлийн мастерууд шаргуу ажиллаж байна.

“Mongolian Beverages Company” нь өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Heineken-ний гэр бүлд нэгдэн, дэлхийн жишгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ.

Сонгомол зөрөг цэцэг баарвайн соёолжийн хослол бүхий давтагдашгүй амтаараа шагшигдан 1932 оноос хойш Tiger брэнд нь олон улсын хэмжээний 40 гаруй уралдаанаас алтан медаль авч бүтээгдэхүүний чанараа ганхашгүйгээр баталгаажуулсан түүхтэй.

Тiger брэндтэй хамтран ажиллаж байсан дэлхийн хэмжээний одуудаас дурьдахад Tiger брэндийн элч байсан Английн шигшээгийн алдарт хөлбөмбөгч Манчестер багийн довтлогч Вейн Руни, Tiger Street Football-ийн элч байсан Недерландийн домогт хөлбөмбөгчин, Аваргуудын лигийн 3 удаагийн аварга Эдгар Дэвидс, 2006 оны дэлхийн шилдэг хөл бөмбөгчин Фабио Каннаваро нарыг нэрлэж болох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж