МАН Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хөндлөө

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

МАН Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хөндлөө

МАН Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хөндлөө

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, хуралдаан дөнгөж сая дууслаа. Тус бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг ярилцаж, бүлгийн шийдвэрийг маргааш УИХ-д өргөн барихаар болжээ.


МАН-ын бүлгээс өмнө нь зарим сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байсан юм. Ерөнхий сайд МАН-аас өгсөн 10 хоногийн хугацаатай шаардлагад ямар нэг хариу өгөөгүй учраас МАН-ын бүлэг ийн Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар болжээ. МАН-ын бүлгийн зүгээс өмнө нь мөн Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барьж байсан ч УИХ-ын гишүүдийн олонхи огцруулах шаардлагагүй гэж үзэж байсан билээ.


Ш.ОЧ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж