Сайдад Ш.Түвдэндорж яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Сайдад Ш.Түвдэндорж яригдаж байна

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр 18.00 цагт зарлагдсан бөгөөд хараахан эхлээгүй байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээгээр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигчийн нэр бараг тодорхой болоод байна. Үүгээр бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг санал болгох магадлал өндөр аж.

Ийм сонголтыг Ардчилсан нам дотооддоо хийсэн нь нэгдүгээрт, МоАХ фракцийнх, хоёрдугаарт, парламентаас сайдыг томилох нь Засгийн газрын танхимд ашигтай гэж үзсэнтэй холбоотой аж.

УИХ-аас гадна томилогдсон хоёр сайд бий. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх нарын хувьд парламентад нөлөөлөх байдал талаасаа сул, хүчгүй байгаа тул УИХ-аас сонголт хийх нь зөв хэмээн үзсэн байна. Энэ санал Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас дэмжигдсэн нөхцөлд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхий сайд УИХ-ын даргад уламжилж, парламентаар хэлэлцэгдэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж