2840 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

2840 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2840 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүний 1330 нь ашиглалтынх, 1510 нь хайгуулын  тусгай зөвшөөрөл ажээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувийг эзэлж буй юм байна.

2005 онд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 5913 буюу нийт газар нутгийг 69.6 хувийг эзэлж байсан бол 2008 онд 5202 буюу 49.4 хувь, 2010 онд 4762 буюу 38.7 хувийг эзэлж байжээ. Тиймээс хайгуулын “Х” лицензийг сүүлийн гурван жилд шинээр олгохыг хориглосон бөгөөд энэ нь одоо гадны хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэж, улмаар үргээж байгааг зарим эдийн засагчид хэлдэг. Тиймээс  УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хайгуулын лиценз олголтыг сэргээх асуудлыг оруулсан байгаа юм. 

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж