Таныг юу идэвхижүүлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Таныг юу идэвхижүүлдэг вэ?

Сүүлийн үед би бусад сургагч нар өөрсдийгөө яагаад гэдгийг тодорхойлохын тулд үзэгч сонсогчдоосоо асуудаг гэж сонслоо. Тэд маш их яагаад гэсэн асуулт асуудаг. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Та яагаад шаргуу ажиллаж байна вэ? Та яагаад өөрийн үнэт цагаа тухайн зүйлийг хийхэд зарцуулж байна вэ? Та өнөөдөр яагаад энд байна вэ?

Таамаглал нь юу вэ гэвэл та өөрийнхөө яагаад гэдгийг нэгэнт мэдчихсэн бол тухайн зүйлийг үргэлжлүүлэн хийх давуу тал, эр зоригтой байна. Та амжилтанд хүрэхэд шаардлагатай асуудлуудтай тулгарна. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө эрэлхийлж байгаа хариултанд хүрэхийн тулд амьдралынхаа хэрэгтэй зүйлсийг илүү сайн хий.

Эсвэл, эсрэг чиглэлд ч явж болох юм. Та магадгүй хэн нэгний яагаадын төлөө эсвэл буруу учир шалтгааны улмаас тухайн зүйлийг хийгээд байгаагаа ухаарч болох юм.

Би 17 настай байхдаа коллежид орсон. Учир нь миний эцэг эх коллежид сургахын хүссэн. 90 өдрийн дараа би коллежоо орхисон. Би өөрийнхөө биш тэдний яагаад гэдгийн төлөө амьдарч байсан. Үнэндээ бол миний хувьд юуг, яагаад гэсэн зүйл байхгүй байв. Би юу хийхийг хүсэхгүй байгаагаа мэдсэн.

Хамгийн үнэн бөгөөд ганц урамшуулал бол өөрийгөө идэвхижүүлэх, урамшуулах явдал. Хэрэв та менежер, эхнэр нөхөр эсвэл өөр хэн нэгэн таныг урамшуулж, идэвхижүүлэхийг хүлээж байгаа бол та удаан хүлээх болно. Тэд бүгдээрээ л өөрсдийн амжилтын төлөө завгүй ажиллаж байгаа. Та өөрийн зорилгодоо зарим нухацтай үзэл бодол, учир шалтгааныг бий болго. Дараа нь тэдгээр зүйл тус бүрээр өөрийгөө өдөр бүр идэвхижүүлж бай.

 Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж