Үндсэн хуулийн үр дүнгийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн үр дүнгийн талаар хэлэлцлээ

Төрийн ордноо “Ардчилсан засаглалын институцийн хөгжил” сэдэвт судалгаанаас гаргасан зөвлөмжийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Уг судалгаа нь Монгол Улсын Үндсэн хууль дэвшүүлсэн зорилгодоо хүрсэн эсэх, хэрхэн хөгжиж ирснийг эргэн харж, түүний хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж, зарим санал, зөвлөмжийг дэвшүүлэхэд чиглэсэн аж.

Уг хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас тодруулахад “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд Ардчилсан засаглалын институцийн хөгжил 20 жилийн хугацаан дахь үр дүн судалгааг хэлэлцэж байна. Энэ хүрээнд гаргасан зөвлөмжинд улс төрийн намууд, үндсэн хуулийн эрх зүйн чиглэлд мэргэшсэн судлаачид, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Судалгааны баг өөрөө хараат бус, үндэсний олон олон улсын судлаачдаас бүрдсэн баг байгууллага байсан. Судалгааны үр дүнд ямар ч төрийн байгууллагаас нөлөөлөл үзүүлээгүй. 14 төрлийн зөвлөмж гаргасныг харьяалах газруудад хүргүүлнэ, өнөөдрийн хувьд зөвлөмжийг хэлэлцүүлж байна” гэсэн юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж