Мэргэжил боловсрол, ур чадвараараа загварын ертөнцөд дээгүүрт бичигддэг топ модель О.Уянга урд хөршид боловсролоо дээшлүүлсэн. Тэрбээр ихэр охин төрүүлж, ээж болсноосоо хойш айлын гэрийн намбатай эзэгтэй үүргийг гүйцэтгэх болсон. Хоёр охиныхоо ээжид нөхөр нь анх танилцсан өдрийнхөө ойгоор өвөрмөц бэлэг барьсан нь жинхэнэ сюрпириз болж чадсан гэнэ. Түүний нөхөр Б.Оргил гэргийнхээ хагас нүцгэн зургийг зурж бэлэглэсэн байна. Уг зургаа гар утасных нь хавтасан дээр мөнхөлсөн нь модель бүсгүйг баярын нулимс унагахад хүргэсэн гэсэн шүү.
Г.ТУЯА