Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Газрын тосны хэрэг эрхлэх газраас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 49, АИ-92 автобензин 57, дизелийн түлш 42, ТС буюу онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
Одоогийн байдлаар шатахуун түгээх станцуудаар А-80 автобензин 1550 төгрөг, Монгол-93, АИ-92 автобензин 1660 төгрөг, дизелийн түлш 1790 төгрөгөөр худалдаж байна. Шатахууны энэ үнэд ойрын хэдэн сард үнийн огцом савлагаа үүсэхгүйг албаныхан амалсан бөгөөд ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш буусан цагт шатахуун хямдрах боломж үүсэхийг мөн тайлбарласан юм.
Б.МИШЭЭЛ