Хүүхдүүдээ яаж баярлуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ яаж баярлуулах вэ?

Улсын драмын эрдмийн театрын хамт олон улсын Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхдийн жүжгийн өдрүүдээ зарлажээ. Хүүхдийн өдрүүд нь тавдугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 30-наас эхлэн “Норовын намтар” 31-нд “Лусын дагина” зургадугаар сарын 1-нд “Бардам туулай” зэрэг жүжгүүдээ Монголынхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан тоглох гэж буй.

Ингээд драмын театрын хүүхдүүдэд зориулсан тоглолтын хувиарыг хамтдаа сонирхоё.

-Тавдугаар сарын сарын 30-нд 15:00 цагаас "Норовын намтар"

-Тавдугаар сарын сарын 11:00, 13:00 цагуудаас "Лусын дагина"

-Зургадугаар сарын 01-нд 15:00, 17:00 цагуудаас "Бардам туулай"

-Зургадугаар сарын 01-нд 20:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг

-Зургадугаар сарын 02-нд 11:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг тус тус тоглогдох юм байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж