Мисс Ч.Содтуяа кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Мисс Ч.Содтуяа кинонд тогложээ

Азийн модель агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа кино урлагт хүчээ сорьж байна. Тэрбээр "Ододтой бүжиглэе" шоунд оролцож сайн бүжигчин гэдгээ баталсан бөгөөд одоо тоглож буй кино нь үүнтэй холбоотой гэнэ. Тодруулбал тэрээр бүжигчин бүсгүйн хайр сэтгэлийн тухай өгүүлэх "Хайрын улирал" кинонд Саруул хэмээх бүсгүйн дүрийг бүтээж байгаа юм байна. Тэрбээр жүжигчний ажил ямар хүнд байдаг юм бэ хэмээн ойр дотныхондоо ярьсан сурагтай. Харин  зарим хүмүүс мэргэжлийн мундаг жүжигчид зөндөө байхад  энэ мисс хүүхнээр кино урлаг дутав  л  гэж дээ хэмээн шүүмжилж байгаа гэнэ.

 Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж