УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт ээлжит бус хуралдаан зарлажээ. Уг хурлаар Засгийн газрын сайдуудаас хэнийг огцруулах асуудлыг өргөн барихаа эцэслэн шийдвэрлэх гэнэ. МАН-ын бүлгийн зүгээс өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан “Засгийн газрын зарим сайд болон хариуцлагагүй ажиллаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан бөгөөд уг шаардлагыг 10 хоногийн хугацаанд биелүүлэхгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөнө гэсэн билээ. Тиймээс энэ шаардлагын хугацаа дууссантай холбоотойгоор өнөөдөр ийн хэрхэх тухай хуралдахаар болж. Эх сурвалжаас авсан мэдээллээр бүлгийн хурлаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хэн нэгнийг нь огцруулах тухай шийдэгдэх гэнэ.
Б.ЭНХ