Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хөлбөмбөгийн "Цэнгэлдэх хүрээлэн"-нд болж байна.
Энэ сарын 26-нд эхэлсэн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн 37-42, 43-48, 49-55, 56-аас дээш насны дөрвөн ангилалаар явагдаж байна. Тэмцээнд нийт 27 багийн 450 гаруй тамирчид өрсөлдөж буй.
Өнөөдрийн байдлаар 37-42 насны ангилалд "Спорт сургалтын төв", "Замчин-Сэлэнгэ" багууд хэсгээсээ шалгараад байна. 43-48 насны ангилалд "Хаан хүнс", "NTV" багууд хэсгээсээ гарах болзлоо хангаад байгаа бол 49-54, 55-с дээш насны ангилалд "Соёмбын барсууд" хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох юм.
Ч.БОЛ