МХБ-ийн захирлыг маргааш зарлана

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

МХБ-ийн захирлыг маргааш зарлана

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын томилгоог маргааш Төрийн өмчийн хорооны хурлаар авч хэлэлцэж, шинэ удирдлагыг олон нийтэд зарлахаар болсон байна. Удтал хүлээлгэсэн Хөрөнгийн биржийн удирдлагын томилгооны асуудал гүйцэтгэх захирал асан Х.Алтай нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж эхэлсэнээс хойш яригдах болсон бөгөөд гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын хэлтсийн дарга Д.Болормаа ажиллаж буй.

Энэ хугацаанд шинэ удирдлагын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гуравдугаар сарын 13-нд нэр дэвшигчдийн материалыг авч дууссан. Үүгээр долоон хүн нэр дэвшиж, өрсөлдсөн бөгөөд томилгооны шийдвэр өдийг хүртэл зарим бичиг баримтын шийдвэрээс шалтгаалж удсан гэсэн тайлбарыг албаныхан өгсөн юм.

Ямартай ч эдийн засгийг хөгжүүлэх нэг зангилаа болсон хөрөнгийн зах зээлийг хариуцах удирдлагыг маргааш зарлах юм байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж