Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг Угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бид сайн сайханд дагуулна” сэдэвт баярыг тавдугаар сарын 31-нд зохион байгуулах гэнэ. Өдөрлөгийн гол зорилго нь хотын соёлтой иргэдийг төлөвшүүлэх, соёл уурлагаар иргэдийг гоо зүйн харилцаанд сургах, ардын уламжлалт соёлыг залуу үеийнхэнд өвлүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр СУИС-ын оюутнуудын тоглолт, уран зургийн үзэсгэлэн гарах аж. Мөн 320 хүүхэд бий биелэгээ хийх гэнэ.
О.САР