2014.05.24. Франц. Эйфелийн цамхагийн өмнөх Трокадеро талбайд бий болгосон фермд ямаа, илжиг зэргийн гэрийн тэжээмэл амьтад таатай амьдарч үзэв. Тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хөдөө аж ахуйн ертөнцийн амьдралыг түүнээс хол хүмүүст танилцуулах зорилготой "Ногоон шөнө» (la Nuit Verte) арга хэмжээ тэнд явагджээ. Мөн тэр нь Франц, Африкийн фермерүүдэд туршлага солилцох сайхан боломжийг өгөв. Энэ үеэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдлаа. Ногоон шөнө арга хэмжээ нь хоёр жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ жилийн арга хэмжээ нь “Био төрлүүд ба хөдөө аж ахуй” сэдэвтэй. Тавдугаар сарын 22-нд тэмдэглэгдсэн Биологийн олон янзын төрлийн олон улсын өдөртэй энэ арга хэмжээ бараг давхцаж байгаа.
Трокадеро талбайд Ногоон шөний арга хэмжээний хүрээнд олон тооны үзэсгэлэн, телевизийн халз мэтгэлцээн ба элдэв шоу өргөн хэмжээнд явагддаг. Энд хоол амтлах арга хэмжээ олон үзэгчдийг татлаа. Сүүлчийн өдрийн орой хөгжмийн алдартнууд өөрсдийн тоглолтыг хийжээ. Фото: Stephane de Sakutin / AFP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР