Германы хөлбөмбөгчид осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Германы хөлбөмбөгчид осолд оржээ

Хэдхэн хоногийн дараа эхлэх хөлбөмбөгийн аварга шалгаруулах Дэлхийн цомд тэмцээнд оролцох Германы багийн хоёр хөлбөмбөгч автомашины осолд оржээ. Германы хөлбөмбөгч Бенедикт Хёведес, Юлиан Дракслер нар Италийн хойд хэсэгт болсон “Mercedes”-ийн үзүүлбэрт оролцож байхдаа осолд орсон байна. Азаар ослоор хөлбөмбөгчид гэмтэж бэртээгүй гэнэ. Гэхдээ ослын улмаас 63 настай Герман жуулчин эрэгтэй маш хүнд гэмтэж бэртжээ. Хоёр хөлбөмбөгчийн зорчиж явсан уралдааны автомашинуудыг Германы нисгэгч Паскаль Вехрейн, Формула-1-ийн “Мерседес GP” багийн нисгэгч Нико Розберг нар жолоодож байсан аж.

Бразильд болох Дэлхийн цомд оролцохоор бэлтгэж буй Германы хөлбөмбөгийн баг Итали улсад ирэх зургадугаар сарын 1 хүртэл бэлтгэлээ базаах хувиартай байгаа юм байна.

Б.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж