Хүүхдийн төлөө амьдрах “Амьдрах ухаан” төвөөс санаачлан Монгол орны өнцөг, булан бүрээс шалгарсан шилдэг 100 хүүхдийг өнөөдөр урамшууллаа. Улсын хэмжээнд сурлага, урлаг спортын амжилтаараа тэргүүлж, орон нутаг, хот, олон улсын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан болон хүмүүнлэгийн үйлсэд өөрийн хүч бололцоогоо дайчлан оролцсон 200 гаруй хүүхэд шалгаруулалтад материалаа ирүүлснээс тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан шилдэг 100 хүүхдийг шалгаруулсан байна. Шилдгээр шалгарсан хүүхдүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өргөмжлөл, баярын бичиг, “Баясах Трейд” ХХК гарын бэлэг, Капитрон банк хүүхдийн хадгаламжийн дэвтэр гардуулан өгсөн юм.
О.САР