Гурван түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Гурван түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар таван түймэр асч байгаагаас гурвыг нь цурманд оруулаад байна. Үүнд:

Төв аймгийн Бат-Сүмбэр сумын “Гурван чулууны сарьдаг” гэдэг газрын зүүн хойд хэсэгт өчигдөр  06:15 цагт ойн түймэр гарчээ. Сум орон нутгаас 25 иргэд, 15 морьтой,  аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, нэг техник, Аврах тусгай ангиас 20 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
          
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Ногоонтолгой” гэдэг газрын урд хэсэгт өчигдөр ойн түймэр гарсныг аймгийн Онцгой байдлын газраас 18 албан хаагч хоёр техник хэрэгсэлтэй, сум орон нутгаас 15 хүн 2 техниктэйгээр гарч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нэгдүгээр багийн “Бор овоот” гэдэг газарт өнгөрч бямба гаригт  хээрийн түймэр гарсан байна. Уг түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн /ОБХ/ 40 албан хаагч гурван техник, Сүхбаатар аймгийн ОБХ-ээс 15 албан хаагч, хоёр техник, Хөлөнбуйр сумаас 115 хүн найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Нийт 169 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажжиллаж байгаа ба өнөөдөр 06:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Мухар гэдэг газар буюу Тэрэлж амралтын газраас цааш 15 км-т өнгөрөгч баасан гаригт ойн түймэр гарсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс есөн албан хаагч, нэг техник, Төв аймгийн Онцгой байдлын газраас 17 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Өчигдөр 18:00 цагт цурманд оруулж, түмрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.         
 
Булган аймгийн Орхон сум, Мааньт багийн Хар модотын даваа гэдэг газарт өчигдөр 15 цагийн үед гурван  га газрыг хамарсан ойн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах отрядын долоон албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас хоёр  морьтой хүний хамт ажиллажээ. Оройн 17:30 цагийн үед түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж