МАН-ын дарга экс сайдуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга экс сайдуудтай уулзлаа

МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр үе үеийн УИХ, Засгийн газарт ажиллаж байсан гишүүд, сайдуудыг хүлээн авч, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэдний санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж, эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар санал солилцлоо.

Сүүлийн хоёр жилийн дотор эдийн засаг унаж, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2013 оны эцсийн байдлаар бүгд сөрөг гарч, эдийн засаг хямралд орж, хөгжлийн хурдац зогсонги байдалд орсон гэдгийг уулзалтад оролцсон хүмүүс онцолж байлаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсөв 1,5 их наяд төгрөгөөр  тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдалд 1,3 их наяд төгрөг буюу ДНБ-ний 7,5 хувь хүрсэн. Инфляци 12,5 хувьд хүрч, цаашид ч инфляци өснө гэдгийг Дэлхийн банкны тайланд тусгасан байгаа нь эдийн засаг хүндэрсэн гэдгийг онцолсон. Мөн эдийн засаг хямралын түвшинд хүрсэн байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээс нуун дарагдуулж, эдийн засаг хямраагүй мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь хямралыг улам даамжруулж байгаа гэлээ.

Энэ үеэр ахмадууд Үндсэн хуулийн долоо өөрчлөлтийг шинэчлэх, МАН-ын гишүүд сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж, УИХ-ын гишүүд нь бүгд ярьдаг, дараагийн боловсон хүчнээ бэлтгэх гээд олон саналуудыг намын удирдлагууддаа дамжуулсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж