МАН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт ээлжит бус хурал зарлаж, Засгийн газар болон зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг ярилцах юм байна. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
МАН-ын бүлэг 10 хоногийн өмнө хариуцлагагүй ажиллаж байгаа сайд болон албан хаагчдад хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад гардуулсан. Энэ 10 хоногийн хугацаанд Ерөнхий сайд хариуцлагын асуудал яриагүй учраас ийнхүү МАН-ын бүлгийн зүгээс хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Ш.ОЧ