Монгол хөвгүүд тэсвэр хатуужлаараа гайхуулжээ | News.MN

Монгол хөвгүүд тэсвэр хатуужлаараа гайхуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Монгол хөвгүүд тэсвэр хатуужлаараа гайхуулжээ

Чад улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын
Зэвсэгт хүчний нэгдүгээр ээлжийн 264 цэргийн албан хаагчид энэ сарын
26-ны өдрийн 20:10 цагт эх орондоо ирлээ. Харь нутагт улсаа төлөөлөн олон улсын хэмжээний цэргийн арга хэмжээнд үүргээ гүйцэтгээд ирж буй Долоон сарын хугацаанд хүүгээ, дүүгээ, ханиа хүндэтгэлтэйгээр угтах гэсэн ар гэрийнхэн яарсандаа өдрийн бөгчим халууныг үл ажран өдөржин хүлээж байв. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд НҮБ-ын лого бүхий аварга том нисэх онгоц газардлаа. Энхийг сахиулагчдыг нисэх онгоцноос хөл тавих мөчид Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Үлгэр жишээ үлээвэр найралын хөгжимчид Хүндэтгэлийн маршаар угтан авсан юм. Бүх дүрэм, журмын дагуу гүйцэтгэх команд, рапорт өгөх арга хэмжээг нислэгийн талбайн хаалганы завсраар харж зогссон бяцхан хүү тэсгэл алдан ааваа дуудаж харагдлаа. Тус улсад Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын зүүн хэсэгт төвлөрөөд байгаа дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах үүргээ хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд энэ сарын 25-нд хүлээлгэн өгч, хүлгийн жолоог эх орны зүг яаран залсан талаар эр цэргүүд бахархан ярьж байлаа. Энэ үеэр тус цэргийн багийг ахалж үүрэг гүйцэтгэсэн хурандаа Л.Онцгойбаяртай ярилцлаа.
-Нэгдүгээр ээлжийн цэргийн багийнхан үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монгол Улс НҮБ-д анхны батальоноо илгээж, тэр дундаа би батальоны захирагчаар томилогдон долоон сар үүрэг гүйцэтгээд ирлээ. Сэтгэгдэл их өндөр байна. Чад улсын MINURCAT ажиллагааны бүхэл бүтэн хойд секторыг хариуцаж ажиллана гэдэг амаргүй. Гэхдээ манай улс цэргүүд ямар цэрэг илгээсэн, ямар хэмжээний бүрэлдэхүүн ирж үүргээ амжилттай хамгаалсан талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, тусгай төлөөлөгч, хүчний командлал болон НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын удирдлагууд маш их өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Бид бүхэн Чад улс дахь хариуцлагын бүрэлдэхүүн болох хойд секторыг мандатаар тусгасан үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэндээ сэтгэл маш өндөр байна.

-Хичнээн цэргийн албан хаагчид нэгдүгээр ээлжийн багт орж, үүрэг гүйцэтгэсэн бэ?

-264 албан хаагч. Батальоны тэргүүний бүлгийн бүрэлдэхүүн долоон сарын хугацаанд үүрэг гүйцэтгээд ирлээ.

-Тухайн улсын цагийн байдал ямаршуухан байна?

-Ер нь мандатаар хүлээсэн үүрэг маань тухайн орны цагийн байдал, аюулгүй байдлыг хангах. Чад болон Суданы  дүрвэгсдийн олон лагерьтай, зэвсэгт бүлэглэлүүдийн бослого, хөдөлгөөн ихтэй, цагийн байдал сайн биш үед ажиллалаа. Бид хариуцсан сектор газраа туйлын хариуцлагатай үүрэг гүйцэтгэсэн учраас ямар нэг гаднын халдлагад өртсөнгүй.

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд гаднын халдлага дайралтууд тохиолдож байв уу?

-Яг нүүр тулсан байдал үүсээгүй ч байнгын бэлэн байдалд ажилласан. Гэхдээ хэзээд сонор сэрэмжтэй байх ёстой, тухайн дүрвэгсдийн лагерьт ажиллаж байгаа НҮБ-ын ажилчин, албан хаагчдын амь нас, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, мөн дүрвэгсдийн лагерийн гадаад аюулгүй байдлыг хангах, газрын болон агаарын эргүүлийг зохион байгуулах, цувааны хамгаалалтыг зохион байгуулах зэрэг үүргийг  цаг улирлын нилээн халуун, хуурай нөхцөлд гүйцэтгэж ирсэн.

-Танай багийнхан тэсгим хүйтэн өвлийн хүйтнээр Чад улсыг зорьсон. Халуун оронд очоод дасан зохицох хир хүнд байв аа?

-Бид чинь өвлийн хүйтнээр ажиллагааны бэлтгэл сургуулилтаа хангаад очсон. Очиход манайхаар бол сэрүүний улирал гэх юм уу даа, 30-38 хэм дулаантай байсан. Төд удалгүй цаг агаар тогтмол 38-50 хэм хүртэл халж эхэлсэн. Хүйтнээс халууны улиралд шилжихэд цаг улиралын асар өндөр хэлбэлзэл ажиглагдаж байсан. Угаасаа монгол хүний бие физиологи нь дасан зохицох чадвар сайн, дээрээс нь бэлтгэл сайн байсан учраас долоо хоноод л хэвийн байдалд орсон.  

-Тухайн оронд үүрэг гүйцэтгэж байхад монгол хүний тэсвэр хатуужил бусад орны энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдоос ямар төвшинд байсан бэ?

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд секторын хойд талын хэсэгт манай улсын цэргийн батальон байрлаж байсан учраас сектор командлагчаар миний бие томилогдон ажиллалаа. Манай цэргийн багийн дэргэд Бангладеш улсын нисэхийн эскадрил, Камбожийн цэргүүд, Оросын нисэх хүчин, Балба, Токио, Йемений ажиглагч, холбогч офицерууд, НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын ажилчин, албан хаагчид хамтарч үүрэг гүйцэтгэсэн. Тэд монгол цэргээс сурах юм их байдаг, олон удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон болохоор биднээс илүү давуу байдаг юм байна гэсэн ойлголттой байх шиг байналээ. Мөн цаг улирлын хуурай, халуун, тоосонцор ихтэй нөхцөлд дасан зохицох, тэсвэр хатуужилын хувьд манай цэргүүд хамгийн илүү сайн байсан. Тэр хэмжээгээр бидний үүрэг гүйцэтгэлийг НҮБ-аас ирсэн зочид, төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлагууд үзэж танилцан, сэтгэл өндөр буцсан. НҮБ-ын хурал дээр монгол цэргүүд үүргээ чадварлаг сайн гүйцэтгэж байна гэж танилцуулсан байсан нь маш их урам зориг өгч байсан.

-Хүний нутагт ажиллаж байх хугацаандаа эх орноо, аав ээжээ, ах дүүгээ, үр хүүхэд хань нөхрөө их санасан биз дээ?

-Би өмнө нь Ирак, Сеарьлеонд энхийг сахиулан ажиллагаанд, Люксембургт Косовогийн сургалтын баг хариуцаж ажиллаж байсан болохоор энэ удаад хариуцсан үүргээ алдчихгүй шиг, цэргээ ямар нэг осол эндэгдэлд оруулчихгүй талаар бодож явсаар байтал ар гэрээ бодох хугацаа ч байсангүй.

Үүрэг гүйцэтгээд ирсэн албан хаагчдаа нислэгийн талбайд угтаж авсны дараа нэгдсэн журмаар унаанд суулган зэвсэгт хүчний 0150 дугаар ангийн зүг хөдөлсөн юм. Тус ангид ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар төлөвлөн зохион байгуулсан боловч зарим яарсан нэг нь нисэх онгоцны буудлаас хальт болов барааг нь хараад араас нь дагаж хөдөлснөөр автомашины урт цуваа үүсч сүрийг үзүүллээ. 0150 дугаар цэргийн ангид ирэхэд наадам болж байна уу гэлтэй олон хүн бужигнаж байв. Олон улсын хэмжээнд үнэлэгдсэн эр цэргүүдээ, хүүгээ ингэж хүндэтгэн угталгүй ч яах билээ. Монгол хүний тэсвэр хатуужил хаана ч бусдыг ямагт гайхшруулах бидний бахархал. Энхийн үйлст хүчин зүтгэх  монгол салаа тив алгасан алс хол хүний нутагт байлдааны өндөржүүлсэн бэлтгэл сургууль, эр зориг, тэсвэр тэвчээр, цэргийн хэргийн болон  мэргэжлийн ур чадвараараа дэлхийд гайхагдаж байгаа цэнхэр дуулгатнуудынхаа залгамж халаа болсон эр цэргүүдээ амжилт хүсье.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl&chad 2010-06-28 83.172.89.14

mgl-d amidrahad bur ikh tesver khatuujil kheregtei Ter zergiin gazar barag yamar ch mgl teseed garaad ireh biz he he

Avatar

Зочин 2010-06-28 216.147.156.182

tokio bish togo l do soningoor bie bienee muulaad yax vee naadaxiig chin bugd l medne shuu de xuurguj ashigladag baisan xumuus ni odoo baixgui

Avatar

Зочин 2010-06-28 183.81.169.3

Дандаа өөрийгөө магтаж байхаа болиоч чи Өөрийгөө магтахад чинь авилгач генерал А Ганбат л үнэмшиж байсан байх шүү Нэгдүгээр ээлжний шилэгдэж явсан цэргүүдийнхээ буянд сайн явж ирлээ гэсэн бол өөр шүү дээ

Avatar

Зочин 2010-06-28 183.81.169.3

Люксембургт Косовогийн сургалтын баг хариуцаж ажиллаж байсан болохоор Сайхан ш*** юм аа Онцгой баяраа чи Хэзээ тийшээ явсан юм Хэлний дамжаанд яваад хөөгдөж ирсэнээ ярьсан юм уу Сьерра Леонд ямар байсанаа санаач мангар бацаанаа

Avatar

Зочин 2010-06-28 178.115.222.47

hahaha ene darga n yamar ongiroo yum be hahaha

Avatar

Зочин 2010-06-28 216.147.142.93

uursdiiguu unelj bolno l do gexdee uuriiguu magtaj boloxgui odoogiin tsergiin darga nar ch de tomo tom guzeetei xudlaa ongirson xumuus l baidag bolj de

Avatar

Зочин 2010-06-28 216.147.142.93

ENE YASAN UURIIGUU MAGTAX DURTAI AMBITSTAI GAR VE

Avatar

Зочин 2010-06-28 202.179.20.231

Manai enhig sahiulagchid unheer delhid tanigdaj mongol ulsin nerin huudas bolj bgaa shuu dee Er tserguuddee amjil husii

Avatar

Зочин 2010-06-28 202.179.20.231

bid nar ch sain shu hogshoon

Avatar

Зочин 2010-06-28 202.179.10.54

Ха ха ха тэгээд л худлаа бие биенээ хөөрөгдөөд байх юм Бусад улсын цэргүүд нус нулимстайгаа хутгалдаад өмдөндөө хүндрээд гэрээ санаад баларч байсан гээд нэртэйгээр нь биччих л дээ Эд нарыг хэн ч та нар муу гэж муу байсан ч хэлэхгүй шүү дээ Магтаалд толгойгоо бага эргүүл

Avatar

Зочин 2010-06-28 202.70.36.50

Mongol tsereg sain bailgui yahav dee Tsusand n yum bn shuu dee

Avatar

Зочин 2010-06-28 202.131.233.187

Токио Йемений ажиглагч холбогч офицерууд Tokyo-giin ajiglagch holbogch officer baidag yum uu

Avatar

99226898 2010-06-28 202.126.92.6

19-r horoolold 2 bair zarna Utas-99226898

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж