Бразилд онц байдал тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Бразилд онц байдал тогтоожээ

Манаус хот дахь “Arena da Amazonia” хөлбөмбөгийн цэнгэлдэх

 

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах Дэлхийн цом тэмцээн болох Бразилийн Манаус хотод 180 хоногийн онц байдал тогтоожээ. Амазон мөрний салааны усны түвшин эрс нэмэгдэж эхэлснээс үүдэн үерээс урьдчилан сэргийлж Манаус хотод онц байдал тогтоосон аж. Манаус хот дахь “Arena da Amazonia”  цэнгэлдэхэд  ирэх зургадугаар сарын 14-нд Англи, Италийн багийн эсрэг,  22-нд АНУ, Португалийн эрсэг тоглох хувиартай байгаа юм.

 

Үүний зэрэгцээ нийслэл Бразилиа хотод өчигдөр /V.27/ хөлбөмбөгийн тэмцээнийг эсэргүүцэгчдийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр нэг цагдаа хөлөндөө нум сумны шарх авсан байна. Олон зуун жагсагчид хөлбөмбөгийн гол тоглолтууд болох Үндэсний цэнгэлдэхэд хүрэхээр цагдаагийн хамгаалалтыг сөрсөн аж. Бразилиа хотод болон эсэргүүцлийн жагсаалд 1500 орчим хүн оролцож, гол автозамуудын нэгийг хааж, олон цагаар хөдөлгөөнд саад учруулжээ.

 

Б.АНХТУЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж