УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдсөн хэсэг нөхдийн уулзалтын үеэр “Урбанек”-ын, “иргэн” “МАН”-ын тодотголтой Б.Лхагважав бие даагч гишүүдэд хандан “Нэр төрөө сэргээж шүүхэд хандах”-ыг зөвлөв.
Тэрээр өмнө нь гишүүн Ц.Нямдоржийн “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” хэмээж байсныг нь сануулсан бөгөөд “УИХ-д бие дааж орж ирсэн гишүүдийг элдвээр доромжилж байна. Бие даагчдыг биеээ үнэлэгч гэж доромжиллоо. УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байж болно. Харин хэвлэл мэдээллээр хэлсэн ярьсан бол гомдол гаргаж нэр төрөө сэргээх хэрэгтэй. Бүрэн эрх дархтай болсныгоо бусдыг доромжлох боломж гэж үзэж болохгүй шүү дээ” гэж зөвлөв.
Харин үүнд нь, Ц.Даваасүрэн хариулт өгч “Харин тийм ээ, Ц.Нямдорж Х.Баттулгыг доромжилсон хэргийг харлаа. Эцэст нь шүүхээс уучлалт гуй гээд л орхиж байна. Ийнхүү хуулиар хүлээлгэх хариуцлагагүй болохоор гомдол гаргахгүй л байна даа” гэсэн байна.
Б.ЭНХ