Дэлхийн зах зээл дээрх үнэ ханш

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээл дээрх үнэ ханш

Алтны ханш сүүлийн нэг жил ерөнхийдөө тасралтгүй өсч байна. Жилийн өмнө нэг унц алт 940 ам.доллар байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1200 ам.доллар хүрсэн. Хоёрдугаар сард 1050 ам.доллар болж буурсан бөгөөд түүнээс хойш дахин өсч 1250 ам.доллар хүрээд байна. Нэг баррель түүхий нефьтийн үнэ 78.4 ам.доллар байна. Өнгөрсөн оны зургадугаар сард 60 ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 87 ам.доллар хүрч байсан.

Нэг унци мөнгө 18.65 ам.доллар байна. Жилийн өмнө нэг унци мөнгө 12.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сард 19.5 ам.доллар хүрч байсан юм. Гурван сарын хугацаатай нэг тонн зэсийн урьдчилсан гэрээний ханш Лондонгийн металлын бирж дээр 6642.5 ам.доллар байна. Жилийн өмнө ханш 5,000 ам.доллар байсан ба энэ оны дөрөвдүгээр сард 8,000 ам.доллар хүрч байсан юм. Нэг тонн улаанбуудайн урьдчилсан гэрээний ханш 181.6 ам.доллар байна. Энэ оны нэгдүгээр сард тонн улаанбуудайн ханш 200 ам.доллар хүрч байсан юм.

Их Британийн паунд 1.50620 ам.долларын ханштай байна. Сүүлийн нэг жилийн дотор паундын ханш хамгийн доод тал нь 1.43340 болж буурч байсан юм. Евро 1.23830 ам.долларын ханштай байна. Ам.доллар иений ханш 89.4300, Ам.доллартай харьцах Хятадын юанийн ханш 6.79460 байна. Ам.доллар Оросын рублийн ханш 30.99150 байна.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж