Дэлгүүрийн үүдэнд “Эгч ээ, задгай мөнгө байвал өгөөч” гэж нусаа гоожуулан гуйх халтар хүүхдүүдийг хараад хараад өөрийн эрхгүй багийнхаа явдлыг санадаг билээ. Миний багийн паян дуусдаггүй хойно хааяа хүнд хэлэхэд хүртэл ичмээр зүйл их хийдэг байжээ, одоо бодоод байхад. Багийн маань найзыг Навчаа гэдэг. Бид хоёр чинь харахад даруухан хэрнээсээ үйлдсэн “хэргүүд” нь зарим нь бас арай ч дээ гэж хэлмээрийг нь яана.