Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө

Хүүгийнхээ нэр дээр данс
нээлгээд улсаас өгч байгаа мөнгийг нь хийдэг байлаа. Хэрэв бүгдийг нь
цуглуулж чадсан бол 500,000 гаран төгрөг цуглах байжээ. Сар бүр 3000,
улиралд нэг 25,000 гэдэг чамлахаар чанга атгах хэмжээний мөнгө шүү.
Боломжтой нэгэн нь энэхүү мөнгийг үр хүүхдийнхээ ирээдүйд зориулан
цуглуулж, боломж тааруухан нь дор дор нь үрчихдэг л байсан байх. Гэхдээ
ямарч байсан энэ мөнгө үнэхээр л хүүхдүүдэд зориулагддаг байжээ.
Хүүхдийнхээ хичээлийг орох
дөхөхөөр улиралд нэг ирэх 25,000-аар нь дүрэмт хувцас, ойр зуурын
хичээлийн хэрэглэлийг нь авчихад ямар ч байсан 9 сарын 1-нд хүүхэд нь
хичээлдээ нүүр улайхгүй л явдаг байсан гэнэ лээ. Олон хүмүүс ингэж
ярихыг сонсож байлаа.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж