Ой модод сансрын уудмаас хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Ой модод сансрын уудмаас хяналт тавина

Мексикийн Гуадалахара хотод болсон НҮБ-ын Хөдөө аж ахуй, хүнс тэжээлийн байгууллагын 35 орны мэргэжилтэн оролцсон семинарын үеэр Байгалийн баялаг, цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлагч Алберто Сандовал энэ оны эцсээр Мексик улсад Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар болох дээд хэмжээний XVI уулзалтын үеэр сансраас хиймэл дагуул ашиглан ой модны байдал, агаар бохирдуулагч хийн ялгаралтын байдлыг ажиглах хөтөлбөрт дэлхийн олон орныг хамруулахаар ажиллана гэж EFE агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Хүн төрөлхтөн сүүлийн 30 гаруй жилд сансрын уудмаас хиймэл дагуул ашиглан эх дэлхийгээ ажиглаж ирсэн боловч дэлхийн ой модны нөөцөд үнэлгээ тогтоох хөтөлбөр хэрэгжүүлж байсан уламжлалгүй ажээ.

2008 оноос эхлэн Эх дэлхийг сансраас ажиглах группийнхан /GEO/ Дэлхийн хөдөө аж ахуй, хүнс тэжээлийн байгууллагатай хамтран дэлхийн олон орны ой модны өөрчлөлтийн байдалд сансраас байнга ажиглалт хийж, үнэлэлт дүгнэлтээ гаргасаар ирсэн байна. Энэхүү чухал үйлст Колумби, Перу, Гайана, Мексик, Танзани, Камерун, Конго, Австрали, Бразил болон Индонез улс оролцох хүсэлт гаргаж, судалгааны үр шимийг нь хүртжээ.

Энэхүү хөтөлбөрийн ажлын үр дүнгээр дэлхийн аливаа улс орны ой модны тархалтын хэмжээг судлан тогтоож, ой мод хэдий хэмжээний хорт хийг өөртөө шингээн авч буйг судлан тогтоох аж.

Сандовалийн мэдэгдснээр “дэлхийн цаг уурын дулаарлыг хоёр хэмээр бууруулах”-аар НҮБ-аас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллах бөгөөд дэлхийн бүх улс орон, нэн ялангуяа, хөгжиж буй орнууд энэхүү хөтөлбөрт хамрагдан орохыг уриалсан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж