Fergie “Black eyed peas”-ыг орхихгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Fergie “Black eyed peas”-ыг орхихгүй

Дуучин Fergie нөхөр, жүжигчин Josh Duhamel-ын хамт өнгөрсөн бямба гаригт Калифорнийн Грентвудын цэцэрлэгт өглөөний гүйлтийн дасгалаа хийсэн нь мөн л адтай зурагчдын дурангаас холуур өнгөрсөнгүй. Сүүлийн үед дуучин Fergie-г хамтлагаасаа гарах гэж байгаа гэсэн шуугиан тархсан ч энэ тал дээр хамтлагийн реппер Will.i.am “Энэ бүхэн худлаа. Тэр хэзээ ч хамтлагаа орхихгүй” гэж албан ёсны мэдэгдэл өгчээ.

Сонирхуулахад, хосууд 2004 оны есдүгээр сараас болзож эхлээд өнгөрсөн жилийн нэгдүгээр сард хуримаа хийсэн. Josh Duhamel-ыг бид “Transformers”, “Transformers: Revenge of the Fallen” кинонуудын ахмад William Lennox-ын дүрээр сайн таних билээ. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл “Romantics” гэх инээдмийн хайр дурлалын сэдэвтэй кинонд Katie Holmes, Adam Brody, Anna Paquin нартай хамтран тоглосон байна. Мөн тэрбээр өмнө нь уралдааны машины нисэгч, загвар өмсөгч зэрэг өөр карьеруудтай байсан аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж