Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын өнөөдрийн хуралдаан Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцсэнээр өндөрлөлөө.  Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 6 асуудлыг нь хэлэлцсэн байна. Ирцийн хувьд маргаан үүсгэж Ж.Энхбаяр гишүүн карт сугалж, сөрөг хүчний гишүүд нь хурал хаяж гарцгаасан, эргэн орж ирж завсарлага авсан зэрэг үйл явцтайгаар ийнхүү хуралдлаа.  Төгсгөлд нь Боловсролын талаарх төрөөс баримтлах бодлогын талаар гишүүд асуултандаа хариулт авсны дараагаар “санал дүгнэлтээ хүнгүй танхимд хэлмээргүй байна” гэсэн гишүүдийн санал гарч,  хөтөлбөрийн талаарх дүгнэлт болон хэлэлцэх эсэх тухай санал хураалтыг ирэх пүрэв гаригийн чуулганд шилжүүлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг 50 сая болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчид хоёр хувийн буцаан олголтыг олгох тухай, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортлож байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай агуулга бүхий хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн бол 2015 оны төсвийн мэдэгдэл, 2016-2017 оны төсөөлөлд МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авч, ийн Боловсролын бодлогоо үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж буй юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж