Төмөр замаар 100 км цагийн хурдтай давхих "Railbus"-ийг Дорноговь аймагт аялуулах бэлтгэлийг хангаж эхэлжээ. Уг "Railbus" нь 136 зорчигчийн суудалтай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тул тус аймгийн Хамрын хийд, Ханбаян зүрх хайрхан руу аялуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус аймгийнхан өчигдөр "Railbus"-ыг хүлээн авсан байна.
Дорноговь аймгийн Засаг дарга энэ тухайд Хамрын хийд, Энергийн төв рүү авто зам тавьсан. Харин Ханбаян Зүрх хайрхан луу явахад авто замын нүхэн гарцаар зорчиж буйг өөрчлөн төмөр зам дээгүүр гаргахаар холбогдох албаны хүмүүст хүсэлт тавьсан. Удахгүй шийдэгдэнэ” гэсэн юм.
Г.НАРАН