Disney World-од адгуусан амьтдад зориулсан дээд зэрэглэлийн зочид буудал ажиллаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Disney World-од адгуусан амьтдад зориулсан дээд зэрэглэлийн зочид буудал ажиллаж эхлэв

АНУ-ын Флорида мужид адгуусан амьтдад зориулсан дээд зэрэглэлийн зочид буудал шинээр ажиллаж эхэлжээ. “Зочид”-ын өрөөнүүдэд СЭНС, телевиз байрлуулснаас гадна усан бассейнтэй аж. Нохой, муурууд гол зочдоор залрах юм байна.

“Best Friends Pet Care Resort” шинэ зочид буудал нь 4600 ам дөрвөлжин метр талбай бүхий явах зам, тоглоомын талбайтайгаас гадна хоногт 270 нохой, 30 муур болон үхэр зусаг, усан гахай, туулай, өмхий хүрэн зэрэг амьтдыг байрлуулах хүчин чадалтайаж.

Тохилог амьдралд дуртай амьтдад зориулсан VIP өрөө нь телевизор, өндөр ор, хувийн зүлэгжүүлсэн талбайтайгаас гадна “зөвхөн нохойд зориулсан” өрөө нь 121 ам дөрвөлжин метр талбайтай бөгөөд зайрмаг, загасны махан зууш зэрэг тусгай үйлчилгээ үзүүлдэг байна.

Best Friends Pet Care 1991 онд анх байгуулагдсан ба одоо АНУ-ын 18 муж улсад 40 гаруй ийм төвийг байгуулаад байгаа юм байна.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж