Ардчилсан засаглалын талаар санал солилцоно

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан засаглалын талаар санал солилцоно

“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт хэлэлцүүлэг болно

 

“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг маргааш Лхагва гарагт /2014.05.28/ 14:00 цагт  Төрийн ордны “Б” танхимд  болно.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн удирдах зөвлөлийн гишүүн  А.Бакей болон  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал  Б.Болдбаатар нар оролцоно.

Түүнчлэн Улс төрийн намуудын төлөөлөл, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцож  Ардчилсан засаглалын институцийн өнөөгийн хөгжил болон Үндсэн хуулийн голлон гүйцэтгэсэн үүрэг, үр дүнгийн талаар санал солилцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж