Тэрээр “Хар л даа та нар! Хөөрхий дөө, энэ хөгшин Европ тив санхүүгийн хямралд живж байгаа шиг хөлбөмбөгийн тэмцээнд живж байна” гэсэн аж. Ерөнхийлөгч Чавес Аргентин, Бразил, Уругвай, Мексик болон Алжирийн хөлбөмбөгчдийн тоглолтыг магтсан аж. Энэ ч бас учиртай. Венесуэл улсын Винотинто хэмээх хөлбөмбөгийн баг дажгүй сайн өрсөлддөг баг бөгөөд ерөнхийлөгч Чавес өөрөө хөлбөмбөгийн “нугасгүй хорхойтон” гэж яригддаг юм байна. Венесуэлийн хөл бөмбөгийнхөн аз дутаж, дэлхийн шигшээ багийн тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй боловч ерөнхийлөгч Чавес тэмцээний үеэр аль болохоор телевиз, радиогаар бага ярьж, ард иргэдээ тэмцээн үзэх боломжийг олгоно гэж амалжээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг