Компанийн тухай хуулийг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Компанийн тухай хуулийг өөрчилнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гишүүн С.Ганбаатар нарын 2013 оны тавдугаар сар 2-ны өдөр өргөн барьсан, гишүүн Б.Гарамгайбаатар нарын 2013 оны наймдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах тухай зохицуулалт орсон гэнэ.

Тодруулбал, компанийн тухай хуульд “Төр болон бусад хуулийн этгээд  аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж буй хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэхдээ дүрэмдээ заасан эрх бүхий этгээдээс томилсон төлөөлөгчөөр  дамжуулан  төлөөллөө хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөөлөгч нь уг төлөөллийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль болон тухайн компанийн дүрэмд заасан эрх бүхий этгээдээс өгсөн удирдамжийг үндэслэх ба энэхүү удирдамжаас өөрөөр санал гаргасан нь түүнийг энэхүү төлөөллийг хэрэгжүүлэх эрхээс чөлөөлөх үндэслэл болно” “Хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэх зэрэг өөрчлөлт орж буй аж.

Мөн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдээс Компанийн хуультай холбоотой тодорхой саналууд гарсан бөгөөд тэдгээрийг яг одоо УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж байна.

Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг ЭНД-ээс үзнэ үү.

Б.ЭНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж