УИХ-ын гишүүн М.Зоригт тойрогтоо ажиллаж байна.
Энэ сарын 25-ны өдөр тэрээр Дашбалбар суманд ажиллалаа.
Дашбалбар сум улсын тэргүүний сум болсонтой холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, экс гишүүн М.Зоригтыг урьжээ. Түүний хувьд 2004 онд Дорнод аймгаас буюу ээжийнхээ нутгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон бол хоёр дахь удаад аавынхаа нутаг болох Сүхбаатар аймгаас нэр дэвшиж дахин сонгогдсон гишүүдийн нэг юм. Дашбалбар суманд М.Зоригт гишүүнээс гадна тойргийн гишүүд болох Н.Номтойбаяр, Х.Болорчулуун болон аймгийн удирдлагууд, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав нар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож баяр хүргэсэн юм. УИХ-ын гишүүн М.Зоригт хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо Дорнод аймгийн Баяндун сумын настаны урлаж бэлэглэсэн Буриад үндэсний дээлээр гоёсонд нутгийн иргэд баярлаж угтсан юм. Түүний хувьд энэ сарын 26-нд Сүхбаатар сумын хөдөөгийн 4, 5-р баг болон 27-ны өдөр Сүхбаатар сумын төвд ажиллаж сонгогчидтойгоо уулзана.
Д.ОДНОО