Манай дэлхий дээрх хамгийн халуун цэг. Тэр бол Африкийн “Афарын гурвалжин” буюу Афарын хотгор юм.
Жилийн дундаж температур 34.4С. Дээр нь хуурайшилт гэж нөхцөлгүй. Хайруулын тавган дээр өндөг унагавал нүдлэгдэж шарагдахаасаа өмнө хатсан өндөг болж орхино.
Зунаар 50С-ээс доошгүй өдрүүд 3 сарын турш үргэлжилнэ.
Бурханаас хүмүүст заяасан хамгийн ширүүн газар. Тэр бол Афар юм.
Яагаад ийм халуун юм бол?
Афарын хотгор нь далайн түвшинээс доош (-100 м) хотойсон аварга том тогоо шиг хэлбэртэй. Африкийн халуун салхи энэхүү суусан газарт шурган орж, агаарын дулааныг туйлд нь хүртэл хөөргөж, бас хатааж байдаг.
Нэмээд газар доорх магма ч бас нөлөөлж, нэг ёсондоо энэ аварга том хайруулын тавгийг дээр доороос нь хаттал нь хайрч байдаг хэрэг юм.
Гайхалтай нь, энэ Афарын хотгорт эрт цагаас хойш хүмүүс амьдарсаар ирж.
Тэдний нэг бол багахаан гүний усанд (худгийн ус) түшиглэн, ямаануудынхаа хамтаар үе залгуулан амьдарч ирсэн Аваш тосгоныхон юм. Дал модоор тооно хийсэн энгийн гэр нь салхи нэвтрүүлэхээр тооцож хийсэн сэрүүхэн болон, халуун салхи нэвтрүүлдэггүй битүү гэх мэт олон төрлөөр нь барьж ашиглана.
Иддэг хоол нь халуун, бас аагтай (spicy). Биенд халуун юм ороход биеийг сэрүүцүүлэх механизм нь идэхвждэг юм гэнэ. Жишээ нь хөлс бол түүний нэг илрэл.
Улаанбаатарт орон сууцны нэг иргэнд өдөрт 100 илүү литрийн ус ноогддог бол, тэндэхийн хүмүүс өдрийн 8 литр хэрийн усаар амьдардаг. Худаг хэдий байвч, тэр нь аягаар л хутгах дайны өчүүхэн бөгөөд, хэзээ ч ширгэчиж мэдэхээр хариугүй зүйл.
Ийм чухал нандин ус боловч, эртнээс нааш түүнийг хэрэглэх нэгэн дүрэм бий гэнэ.
– Сул доройгоосоо эхэлж ус ууна.
Хүүхэд байвал хамгийн түрүүнд хүүхэд уух ёстой.
Тэдний гол аж ахуй гэвэл “давс олборлох” явдал. Афарын хотгор нь урьд цагт далай байсан гэдэг.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com